2024 оны 4-р сарын 24-ний өдөр ОХУ-ын филологийн бус их дээд сургуулиудын дунд гадаад оюутнуудад зориулсан Орос хэлний нээлттэй олимпиад Үндэсний судалгааны их сургуулийн «МЭИ»-д боллоо.

 

ОХУ-ын Филологийн бус их дээд сургуулиудын гадаад оюутнуудад зориулсан орос хэлний нээлттэй олимпиад 2001 оноос Үндэсний судалгааны их сургуулийн «МЭИ» танхимд зохион байгуулагдаж байна. Түүнээс хойш 4 мянга гаруй оюутан энэ олимпиадад оролцож байна. 2024 онд ОХУ-ын 12 их дээд сургуулийн 29 улсын 78 оюутан тус олимпиадад оролцсон. 2024 оны Олимпиадын сэдэв нь "Би лирээр сайн сайхан мэдрэмжийг сэрээсэн", (Лира-эртний грекийн чавхдаст хөгжим, яруу найргийн сүлд)  (А.С.Пушкин).

 

Олимпиадын нээлтийн үеэр Үндэсний судалгааны их сургуулийн «МЭИ» ректор Н.Д.Рогалевын сайхан үгээр нээлт эхлэв. "Жил бүр манай их сургууль орос хэл, соёлыг бүтээлч тоглолтоор дамжуулан хайрлаж, хүндэлж явдгаа илэрхийлэхийг хүсдэг өөр өөр орны оюутнуудад зориулсан уулзалтын газар болдог. Энэхүү чухал арга хэмжээнд оролцсон бүх оролцогчдод урам зориг, амжилт болон мартагдашгүй сэтгэгдэл төрүүлэхийг хүсье!" гэж Н.Д.Рогалев хэлжээ.

 

Олон улсын харилцааны проректор А.Е.Тарасов халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлэв. "Энэхүү чухал үйл явдал нь орос хэл, соёлыг хайрлах нийтлэг хайр, мөн бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх хүсэлд биднийг нэгтгэж байна. Энэ олимпиад таны хувьд мартагдашгүй туршлага үлдээж, таны үзүүлбэрүүд эргэн тойрныхоо хүмүүст урам зориг өгөх болтугай" гэлээ.

 

"Гадаад Орос хэлний төв" захирал О.А.Сергейева угтаж хэлсэн үгэндээ  "Энэхүү чухал үйл явдал нь та бүхний орос хэл сурах чин хүсэл, сонирхлыг төдийгүй, бүтээлч сэтгэлгээгээр дамжуулан хэл, соёлын саад бэрхшээлийг даван туулах хүсэл эрмэлзлийг тань харуулж байна. Та бүхний дуулсан дуу, шүлэг нь зөвхөн таны авьяасын илрэл төдийгүй Оросын соёл, утга зохиолын ертөнцөд өөрийгөө умбуулах гайхамшигт арга зам юм" хэмээн дурьджээ.

 

Хамгийн идэвхтэй, авьяаслаг оюутнууд " Би лирээр сайн сайхан мэдрэмжийг сэрээсэн " сэдвийн хүрээнд өөрсдийн тоглолтыг толилуулж, дууны уралдаан (гоцлол дуу), хамтлаг дууны уралдаан болон яруу найраг гэсэн гурван төрөлд эхний байруудад өрсөлдлөө.

 

Оюутнуудын үзүүлбэрийг мэргэжлийн шүүгчидийн гишүүд үнэлжээ. Нийтдээ 8 их сургуулийн гадаад хэлний төвийн орос хэлний багш нар оролцсон юм. Үүнд: НИУ «МЭИ», МГТУ СТАНКИН, РУТ (МИИТ), МФТИ, НИУ МГСУ, МТУСИ, К.А. Тимирязевын нэрэмжит РГАУ-МСХА, МАИ.

 

Шагнал гардуулах ёслолын үеэр Орос хэлний төвийн захирал О.А.Сергеева гадаад хэлний төвийн орос хэлний багш нарын уг арга хэмжээний туршид оюутнуудаа дэмжиж, тоглолтод бэлтгэхэд нь туслан үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцолжээ.

 

Мэргэжлийн шүүгчидийн санал хураалтын үр дүнд олимпиадын эцсийн шатны байруудыг дараах байдлаар үнэлжээ. Үүнд:

 

Анхан шатны групп

 

Нэр дэвшигчид «Хамтлаг дууны тэмцээн»:

 

1 байр

НИУ «М​ЭИ»

Хтет Вей Аунг, Мьят Мин Хтайк, Аунг Ко Мьинт Мьят, Мин Тат Кьо, Ньен Чан Наинг, Кью Зин Тат, Аунг Сит Мин, Кьо Йе Лвин, Кьо Зин Хтайк (Мьянмар)

 

2 байр

К.А. Тимирязевын нэрэмжит РГАУ-МСХА

Камазокопа Симеон Бельфор, Идани Йимпо Еварист, Одула Джон Уильямс (ЦАР, Бенин, Кени)

 

3 байр

МТУСИ

Биливоги Огюстен, Севадуно Тамба Жермен, Каргбо Дэниел Бартоломью, Тимотео Жоаким Карлос, Лема Жемима, Сен Прионта, Миссауи Мохамед Нидал, Обенг Боаз, Син Яочюнь, Чжан Ланьсинь, Чжан Синьюй, Доу Вэньянь (Гвиней, Сьерра-Леон, Ангол, Конго, Бангладеш, Тунис, Гана, Серби (тэмцээнээс гадуур), Хятад)

 

Нэр дэвшигчид «Гоцлол дууны тэмцээн»:

 

1 байр

НИУ «МЭИ»

 

Х​​тет Наинг (Мьянмар)

2 байр

МФТИ

 

Рабее Баиян (Сири)

3 байр

РУТ (МИИТ)

 

Энхбат Энхсолонго (Монгол)

3 место

К.А. Тимирязевын нэрэмжит РГАУ-МСХА

 

Занну Семако Трините-Фрежюс (Бенин)

 

Нэр дэвшигчид  «Яруу найраг»:

 

1 байр

НИУ​ МГСУ

 

Арда Кысса (Турк)

2 байр

МФТИ

 

Юсеф Зайнаб (Сири)

3 байр

НИУ «МЭИ»

 

Эмин Бююкдемир Мехмет (Турк)

3 байр

МТУСИ

 

Камара Мусса Алама (Гвиней)

 

 

Олимпиадын хороо болон шүүгчдийн бүрэлдэхүүн «Шүлэг»-т нэр дэвшүүлэхдээ анхан шатны бүлгийн 2 оролцогчийн үзүүлбэрийг тусад нь тэмдэглэлээ. Үүнд:

 

Авьяаслаг яруу найрагч

 

МГТУ «СТАНКИН»

 

Ба Амаду Тахиру (Гвиней)

Гүйцэтгэлийн түвшин өндөр оролцогч

РГАУ-МСХА имени К.А. Тимирязева

 

Зейак Душан (Серби, Мозамбик)

 

 

Үндсэн группын шагналт байрууд:

 

 

Нэр дэвшигчид «Хамтлаг дууны тэмцээн»:

 

1 байр

РУТ (МИИТ)

 

Перес Контрерас Элаине, Родригес Лопес Шабельи (Куба)

2 байр

НИУ «МЭИ»

 

Цзян Вэйлянь, Чжао Чжэньюнь (Хятад)

3 байр

МАИ

 

Сугаржав Билгуунтулга, Гунжинлхам Аржуна (Монгол)

 

 

Нэр дэвшигчид «Соло дууны тэмцээн»:

 

1 байр

МТУСИ

 

Адедиха Коффи Жермен (Бүгд Найрамдах Того Улс)

2 байр

МГТУ «СТАНКИН»

 

Мачимбидза Омега Мунашн (Зимбабве)

2 байр

МФТИ

 

Альриахи Али (Сири)

3 байр

МАИ

 

Реджинальд Даниел Шадрач (Энэтхэг)

3 байр

НИУ «МЭИ»

 

Цэрэндорж Цэцгээ (Монгол)

 

НИУ «МЭИ», «Я люблю тебя до слез» дуугаар Гран-при шагналт Даваахүү Амармөрөн (Монгол).

 

 

Нэр дэвшигчид «Яруу найраг»:

 

1 байр

НИУ «МЭИ»

 

Өлзийсүрэн Чулуун-Эрдэнэ (Монгол)

2 байр

НИУ МГСУ

 

Аиех Акеел (Сири)

3 байр

МТУСИ

 

Ишимве Ларисса Ноэлла (Бурунди)

 

 

Олимпиадын хороо болон шүүгчдийн бүрэлдэхүүн «Шүлэг»-т нэр дэвшүүлэхдээ үндсэн группын 2 оролцогчийн үзүүлбэрийг тусад нь тэмдэглэлээ. Үүнд:

 

Сэтгэл хөдлөл, онцгой илэрхийлэлтэй оролцогч

МГТУ «СТАНКИН»

 

Батцэрэн Ариунтунгалаг (Монгол)

Ялагчийн төлөөх хүсэл тэмүүлэлтэй оролцогч

НИТУ МИСиС

 

Чавез Феррейра Марио Хосе (Болив)

 

Энэ жил анх удаа олимпиадыг мөн алсын зайн хэлбэрээр зохион байгуулсан.  Зайн олимпиадын ялагчид нь Новосибирск мужийн Анагаах ухааны их сургууль, Хойд Кавказын Холбооны их сургуулийн оюутнууд байв.

 

Үндэсний судалгааны их сургууль «МЭИ» дахь Олон улсын хамтын ажиллагааны төв болон захиргаа, «Гадаад хэлний Орос хэлний төв» хамт олон, ялагчдад баяр хүргэе!